"Эрдэнэт" үйлдвэрийн ажилчид осолдож, нэг хүн амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Өнгөрсөн амралтын өдөр "Эрдэнэт" үйлдвэрийн ажилчид осолдож, нэг хүн амь насаа алдсан хэрэг Булган аймагт гарчээ.

Тодруулбал, Булган аймгийн Тэшиг суманд "Эрдэнэт" үйлдвэрийн 11 ажилтан завьтай Эгийн голыг гаталж явах үед нэг ажилтан усанд живж, алга болжээ. Осол гарсан даруйд тус аймгийн Онцгой байдлын албаныхан усанд живсэн гэх 31 настай эрэгтэйг хайж эхэлсэн боловч одоогоор түүний цогцсыг олоогүй байна.

Осол гарах үед талийгаач нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд зорчиж явсан завинаас шланк унасныг авах гэж ус руу ороод эргэн, гарч ирээгүй ажээ. Түүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top