Өчигдөр буюу тавдугаар сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд "Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт бага насны 2 хүүхэд тогтоол усанд живж, нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгаж, Орхон суманд оршин суух 6 настай, эрэгтэй Т, 7 настай, эрэгтэй Э нар тогтоол усанд живж, нас барсныг тогтоон, хэргийг шалгаж байна.
Шалгалтын явцад 1 мерт 40 сантиметрийн гүнтэй байгалийн тогтоол усанд хүүхдүүд тоглохоор орж, харамсалтайгаар амь насаа алдсан нь тогтоогджээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ ахуйн осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )