Өнгөрөгч гуравдугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Түнэл сумаас хоёр иргэн сураггүй болж онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Тус аймгийн харьяат, 29 настай эрэгтэй Л, 27 настай эрэгтэй Б нар нь мотоциклтой явж байгаад, сураггүй болсныг аймгийн цагдаагийн газар болон онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагаа явуулж, үр дүнд хүрээгүй тул ажиллагааг түр зогсоогоод байжээ.
Гэтэл иргэн Б-ийн цогцос Эгийн гол орчмоос олдсон байна.
Тиймээс талийгаачтай хамт явсан иргэн Л-ийн ар гэрээс эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргын шийдвэрээр Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид анх осолдсон байж болзошгүй газраас дахин хайгуул хийж, иргэн Л-ийн унаж явсан мотоциклыг олсон байна.
Одоогийн байдлаар иргэн Л-ийн цогцос олдоогүй байгаа ба эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )