Хоккей: Канадын шигшээ анх удаагаа Данид ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Финландад хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр болсон хэсгийн тоглолтод Данийн шигшээ баг хоккейн эх орон Канадын багийг 3:2 ялж, шуугиан тарилаа. Тэд анх удаагаа канадчуудыг ялж байгаа нь энэ юм.

Тус хоёр баг өмнө нь ДАШТ-д хоорондоо 7 удаа таарснаас канадчууд зургаа ялж, нэг удаа 2:2 тэнцэж байв. Долоон тоглолтын гоолын харьцаа 77:11 байлаа. Хамгийн анхны тоглолт 1949 онд болж, Канадын баг 47:0 ялж байв.

Канадын багийг ялснаар Данийн шигшээ А хэсэгт 12 оноотой, 3-р байрт явж байна. Харин Канадын шигшээ дөрөвдүгээр байрт ухарчээ.

Канад – Дани 2 : 3

0:1 Лауридсен (Асперуп, Поульсен) – 09:11 (5x5)   0:2 Регин (Сторм) – 14:54 (4x5)   1:2 Комтуа (Лаури) – 22:33 (5x5)   1:3 Бау (Элерс, Сторм) – 52:11 (5x4)   2:3 Грейвз (Сиверсон, Дюбуа) – 56:09 (5x5)

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbat Bold(188.95.34.48) 2022 оны 05 сарын 24

buduuleg zodoon ch teneg ivanuud end ogt hgui

0  |  0
Ааааа(202.21.108.210) 2022 оны 05 сарын 24

Оросгүй ДАШТ давсгүй бантан.

0  |  0
Top