ӨВӨРХАНГАЙ: Дифлимпийн анхны аваргадаа хүндэтгэл үзүүллээ

2022 оны 05 сарын 24

Өвөрхангай аймгийн удирдлагууд өнөөдөр /2022.05.24/ Дифлимпийн чөлөөт бөхийн анхны аварга, алтан медальт Н.Эрхэмбаярыг угтан авч, хүндэтгэл үзүүллээ.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпийн наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод тавдугаар сарын 1-нээс 15-ны өдрүүдэд болсон. Дөрвөн жил тутамд нэг удаа болдог,  24 дэх удаагийн энэхүү наадамд 73 орны 2400 тамирчин оролцсон бөгөөд Монгол Улсаас найман тамирчин өрсөлдсөн.

Харин чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас 3 тамирчин оролцсон юм. Тэднээс "Самсун-2017" дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top