Яромир Ягр ирэх жил Кладнод тоглоно

2022 оны 05 сарын 27

Чехийн хоккейн домог, 50 настай Ягр ирэх улирал Чехийн Кладно багт тоглох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн улирал Рытиржи Кладно багт тоглож, 43 тоглолтод 8 гоол оруулж, 11 дамжуулалт өгсөн.

Яромир Ягр “Та бүхний зарим нь надад итгэхгүй байж магадгүй. Гэхдээ би ирэх улирал эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Кладно багийн хөгжөөн дэмжигчдээ, та нар бас хүлээж байгаа биз дээ” гэж бичсэн байлаа.

Хэрэв тэр үнэхээр ирэх улирал тоглох юм бол мэргэжлийн 35 дахь улиралдаа орж байна гэсэн үг. Яромир 1988 онд 16 настайдаа Кладно багийн үндсэн бүрэлдэхүүнд сонгогдож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top