Хоккей: Финланд ДЭЛХИЙН аварга боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Финландад дэлхийн аварга шалгаруулах хоккейн тэмцээн өндөрлөлөө. Финалд талбайн эзэд Канадыг нэмэлт цагт 4:3 ялж, түүхэндээ 4 дэх удаагаа дэлхийн аварга боллоо.

ДАШТ-ий хамгийн шилдэг тоглогчоор Финландын багийн хаалгач Юхо Олкинуора шалгарлаа. Юхо финалын тоглолтод 22 цохилтын 19-ийг нь хаасан. Энэ тэмцээний турш 8 тоглолтод оролцохдоо дунджаар 1,11 шайб алдаж, 94,8 хувийн цохилтыг хаасан байна. Мөн 4 тоглолтод гоол алдалгүй, хаалгаа хуурай манажээ. Финландын шигшээ баг сүүлийн гурван сарын дотор олимп, ДАШТ-д тэргүүллээ. Хүрэл медалийг АНУ-ыг 8:4 ялсан Чехийн баг хүртлээ.

Финал

Финланд – Канад – 4:3 (0:0, 0:1, 3:2, 1:0)

Nokia Arena

0:1 – 25 Козенс (Барзэл, Сиверсон)

1:1 – 45 Гранлунд (Хейсканен, Лехтонен)

2:1 – 46 Гранлунд (Лехтонен, Хартикайнен)

3:1 – 55 Армия (Ламмикко)

3:2 – 58 Уайтклауд (Барзэл, Андерсон)

3:3 – 59 Комтуа (Барзэл, Батерсон)

4:3 – 67 Маннинен (Гранлунд, Хейсканен)

Хаалгачид: Олкинуора 19/22 – Дриеджер 16/17, Томкинс 11/14.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top