Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн олимпын мөнгөн медальт Александра Трусова Спорт сайтад товч ярилцлага өгсөн байна.
-Цаашдын төлөвлөгөө?
-Одоо манай баг Новогорскт цугларалтад гараад байна. Тэндээсээ уран гулгалтын шоунд оролцоод дахиад л бэлтгэлдээ гарна. Бусад тамирчидтай л адилхан ажиллаж байна.
-2026 оны олимпод оролцох уу?
-Тэр үед юу болохыг мэдэхгүй юм. Би Бээжин олимпын дараа ямар ч тэмцээнд оролцоогүй байна.
-Олон улсын хоригийн үед иргэншлээ солих бодолтой байна уу?
-Үгүй, энэ талаар огт бодоогүй. Би иргэншлээ хэзээ ч солихгүй.
-Мөсөн дээрх Трусова амьдрал дээрх Трусовагаас өөр үү?
-Үгүй байх аа. Би хаана ч илэн далангүй байдаг. Хэн нэгнийг дуурайхыг хүсдэггүй. Үзүүлбэр хийж байхдаа ч сэтгэлийн хөдөлгөөнөө хуурамч биш илэн далангүй харуулахыг хүсдэг.
-10 жилийн дараа юу хийж байх бол?
-Би 27 настай болсон байх болно. Хүүхэдтэй болсон байх болов уу. Би хүүхэдтэй болохыг хүсдэг. Харин яг юу хийж байхаа хэлж мэдэхгүй юм.
-Бээжин олимпын үеэр гаргасан сэтгэл хөдлөлдөө харамсдаг уу?
-Харамсдаггүй. Би урьд нь ч сэтгэл хөдлөлөө нуудаггүй байсан. Харин олимп дээр нуухын аргагүй байлаа. Би зураг битгий ав гэж гуйсан ч тэнд хаа сайгүй камер өлгөөтэй байсан. Өөрийгөө алтан медаль авах ёстой байсан гэж одоо ч боддог.
-Яагаад Марк Кондратюктай үерхэж байгаагаа нийтэд зарлав?
-Нэгдүгээрт, биднийг байнга дагаж, зураг авч байлаа. Бид харилцаагаа нуух гэж хичээгээгүй ч хамт байх болгонд зураг аваад байх нь хэцүү байлаа. Тайван зугаалж ч болохгүй байсан тул өөрсдөө зургаа аваад сүлжээнд тавьж эхэлсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Хэзээ ч гэж бүү хэл, энэ үг өөрийг нь ороодог амтай юм. Залуу охин юугаа мэдэхэв дээ, ид зөрүүд дээрээ аймаар өрсөлдөөн алалцаан дунд яваа амьтан.
Хэзээ ч гэж хэзээ ч бүү хэлж бай. Трусова иргэншлээ баттай солино