Георгий Зантарая Олон улсын жүдо бөхийн холбоонд хариу барилаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Олон улсын хоригт ороод байгаа ОХУ-ын жүдочдыг Улаанбаатар Их Дуулгад оролцуулах шийдвэрийг Олон улсын жүдо бөхийн холбоо гаргасан билээ. Үүнийг эсэргүүцсэн Украины жүдочид тус холбооны тэмцээнүүдэд оролцохгүй гэж мэдэгдсэн.

Украины жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Кошляк, Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер нар харилцан ил захидал бичилцэж, дэлхий нийт хоёр хуваагдаад байна.

Хэрэв орос тамирчдыг тэмцээнд оролцуулбал дэлхийн аварга цолоо буцаан өгнө хэмээн мэдэгдээд байгаа Украины жүдоч Георгий Зантарая Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерийн ил захидалд хариу илгээлээ.
 


Зантарая инстаграм хуудсандаа Оросын жүдоч Иван Нифонтовын В.Путинг дэмжинэ гэсэн бичлэгийг тавиад, “Бидний захидалд хариу өгсөнд баярлалаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдо, улс төр тусдаа гэж байгаа ч Оросын маш олон жүдоч ил тодоор Украины эсрэг дайныг дэмжиж байгаагаа зарлаж, ярьж байна. Үзээгүй хүн байвал энэ бичлэгийг үзээрэй. Тэгвэл та бүхэнд орос тамирчдын тэмцээнд орох эрхийг хасах нь зөв шийдвэр болохыг ойлгоно. Визер та спорт бол шударга тоглоом тул бүгд ижил нөхцөлд байх ёстой гэж бичжээ. Хэрэв украин тамирчид өдөр бүр пуужин, бөмбөгдөлтөд өртөж, нурсан байшинд даруулах эрсдэлтэй байхад ямар ижил нөхцөл, хаана байгаа юм бэ? Дайн тэнцээгээр дуусах ёсгүй. Би Олон улсын жүдо бөхийн холбоонд дахин хандаж байна. Украины байдалд анхаарлаа хандуулж, таны захидалдаа бичсэн шиг “Сайн үед ч хамтдаа, хэцүү үед ч хамтдаа байцгаая”. Та болон танай холбоо түрэмгийлэгч орны тамирчдыг тэмцээнд оруулахын тулд украинчуудын амь насны төлөөсийг төлөхөд бэлэн гэдэгт Украины тамирчид итгэхгүй байна” гэжээ.   
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(192.82.75.173) 2022 оны 06 сарын 23

oiim yum yarij baigaa nuhduudiig temtseen oruulj bolohgui. durtai yum bol putiniihee tuluu yavaad baildana biz

1  |  0
Эгэл(192.82.87.194) 2022 оны 06 сарын 23

Зантария ухаалаг хариулжээ.Сайн байна: иррон

4  |  3
ene muu tsagaach gvr(192.82.91.189) 2022 оны 06 сарын 23

neg muu tsagaach gvrj hudalaa soliorood baih yumaa. ta nartai nargui temtseen bolonoo. muu ukrainuud svvliin ved bvh yum deer l orosiig muulij delhiigees dandaa onoo abah geed soliorood bna. sport bol uls toroos hol shuu..

6  |  3
зочин(66.181.161.64) 2022 оны 06 сарын 23

Oросын жүдочид амаа хамхиад дуугай л тэмцээндээ ор.. путинг дэмжинэ энэ тэр гэж хуцалгүйгүйхэн шиг..

4  |  2
сар(202.179.24.113) 2022 оны 06 сарын 21

Монгол энэ дайны талаар төвийг сахиж байгаа. Хэн хүссэн нь тэмцээнд орж болно ш тээ, Украйныг оруулахгүй, Оросыг оруулна гээгүй

10  |  2
Зоч(103.161.242.83) 2022 оны 06 сарын 23

Ингээд гоншгоноод байгаа юм бол аль алий нь оруулахгүй хасах шийдвэр гаргачихвал таарнадаа..хэн нь гомдоллохгүй амар зүгээр...

2  |  4
Top