Германд атомын цахилгаан станцын үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн санал болгов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Германы Сангийн сайд Кристиан Линднер төлөвлөгөө ёсоор энэ оны эцэс гэхэд ашиглалтаас гаргах ёстой атомын цахилгаан станцуудыг үргэлжлүүлэн ажиллуулах байр суурь илэрхийлжээ. Өдгөө тус улсад гурван атомын цахилгаан станц ажиллаж байна. Линднерийн хэлснээр, ингэснээр зөвхөн ирэх өвлийн улирлын бус 3-5 жилийн эрчим хүчний хангамж, байгалийн хийн хомстлын асуудлыг шийдэх боломжтой болно.

Шингэрүүлсэн хий хүлээн авах терминалыг олон тоогоор богино хугацаанд барьсан ч хийн хомстлыг нөхөх боломжгүй. Тиймээс шилжилтийн энэ үед атомын цахилгаан станцуудыг ажиллуулах нь зүйтэй гэж Линднер онцолсон байна. Германд атомын цахилгаан станцуудын үйл ажиллагааг үргэлжлүүлэх тухай асуудал Орос Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш тавигдаж эхэлсэн. Өнөөг хүртэл Германы Засгийн газар эсрэг байр суурьтай байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top