Цэндээг ялсан Альберт Батыргазиев Алина Загитоватай “зодолдоно”

2022 оны 06 сарын 22

Пёнчан олимпын уран гулгалтын аварга Алина Загитова боксын шоу тэмцээнд орох гэж байгаа талаар бид мэдээлсэн.

Энэ сарын 25-нд Москвагийн Лужники стадионд болох тус шоунд Загитовагийн өрсөлдөгч нь дуучин, хөтлөгч, жүжигчин Ольга Бузова гэж байсан ч өрсөлдөгчийн нэр өөрчлөгджээ.

Оросын Р-Спорт сайтад бичсэнээр Алинагийн эсрэг Токио олимпын боксын 57 кг-ын жингийн аварга, манай Цэндээг будилаантай шүүлтээр ялсан Альберт Батыргазиев гарах гэнэ. Токио олимпын дараа тэрээр мэргэжлийн бокст тулалдаж, нэг хүрэхгүй жилийн дотор IBF Inter-Continental, EBP гэсэн хоёр аваргын бүстэй болоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.51) 2022 оны 06 сарын 24

Хогийн хүүхэн шиг хэрүүлч гар вэ

0  |  0
зочин(124.158.69.96) 2022 оны 06 сарын 26

олны өмнө хүн зодож харуулах юм болж томроопд байсан Цэндээ минь Батыргазиевт алуулсан шившгийн новш байнашдээ.Рингнээс яаж бууснаач мэдэхгүй болтлоо ухаан нь балартсан хэрэг Оносон ганц цохилт даагаагүй гэнээ

1  |  1
Top