Сүүлийн үед манай хойд хөрш ОХУ-д тулааны үзүүлэх тоглолт, шоу олноор зохион байгуулдаг болоод байгаа. Мэдээж олны танил алдартнууд үзэгчдийг татах гол арга.
Энэ сарын 25-нд Москвагийн Лужники стадионд Москва хотын Спортын газраас боксын том шоу тэмцээн хийх гэж байна. Шоунд Пёнчан олимпын уран гулгалтын аварга Алина Загитова оролцох бөгөөд Токио олимпын боксын 57 кг-ын жингийн аварга Альберт Батыргазиевтэй халз “тулалдах” юм.
Альберт Батыргазиев энэ талаар “Спортын өөр төрлийн тамирчид бокст орж ирж байгаа нь сайн хэрэг. Алина үзүүлэх тоглолтод оролцох болсныг дэмжиж байна. Мэдээж би эмэгтэй хүнийг зодохгүй. Гэхдээ амраахгүй, зүгээр суулгахгүй. Түүний уран гулгалтын туршлага, дасгал нь хэр зэрэг хэрэг болохыг харья. Аваргын төлөөх тулаан биш болохоор маш сонирхолтой шоу үзүүлнэ” гэж ярилаа.
Харин Алина Загитова “"Би шинэ юм турших дуртай. Бокс бол мөсөн голд шумбаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх спортын төрөл. Уран гулгалтын охид жинхэнэ дайчид, юунаас ч айдаггүй гэдгийг харуулах сайхан боломж надад олдлоо. Тулаан эхний үед Альберт хүнд цохилтоор унаж битгий дуусаасай гэж найдъя” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Орос шоу нэг иймэрхүү, хүндээ тааруулсан юмнууд байдаг, кино урлаг гэж бас новшийн юмнууд, уламжлал болсон архидалт заавал гарна, за тэгээд л гэнэт ухаан ортол өөр хотод, эсхүл өөр 2 р дайны цаг үед оччихсон ч байх шиг. Үнэн дампуурчихсан улс шүү.