Өнөөдөр өглөө Хойд Америкийн НХЛ лигийн финалын цувралын зургаа дахь тоглолт явагдаж, Колорадо Эвеланш баг Тампа Бэйг 2-1 ялснаар түүхэндээ гурав дахь удаагаа Стэнлийн Цомын эзэн боллоо.
Колорадо өмнө нь 1996 (4-0-ээр Флоридаг буулгасан), 2001 (4-3-аар Нью-Жерсиг ялсан) онуудад түрүүлж байлаа.
Тус багийн хамгаалагч Кэйл Макар плей-оффын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн Конн Смайт Трофи шагналыг хүртлээ. Макар 20 тоглолтод 29 (8+21) оноо авч, XXI зуунд плей-оффт хамгаалагчдын хамгийн олон онооны рекордыг тогтоожээ.
НХЛ
Стэнлийн Цом
Финал
Тампа-Бэй – Колорадо – 1:2 (1:0, 0:2, 0:0)
Amalie Arena
1:0 – 4 Стэмкос (Палат)
1:1 – 22 Маккиннон (Ландескуг, Байрэм)
1:2 – 33 Лехконен (Мэнсон, Маккиннон)
Хаалгачид: Ан. Василевский 28/30 – Кюмпер 22/23.
Цувралыг Колорадо 4-2 тэргүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )