Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дараах нэгдсэн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын алба, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Соёл урлагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна. Үүнд:
“NAADAM NIGHT-2022”
Үдшийн цэнгүүн 2022 оны долоодугаар сарын 11-ний 17:00-24:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд
“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР”
Аялал жуулчлал, ахуй соёлын наадам 2022 оны долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд 09:00-21:00 Хүй 7 худаг дэнжид болно.
Тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар:
- О.Урантуяа найруулагчтай Монголиан Сошиал Чаннел,
- Б.Нямсүрэн захиралтай Урлаг Маркет ХХК,
- Найруулагчаар МУСТА На.Болд нар ажиллаж байна.
Энэхүү цэнгүүний тасалбар нь модны тарьц суулгац бүхий ЭКО тасалбар байх бөгөөд бид хамтдаа эх дэлхийгээ авран хайрлах сэдлийг олон нийтэд түгээх зорилготой юм. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдад Монгол үндэсний уламжлалт зоог, хувцас, уран зураг, уран дархны гоёлын шоу үзүүлбэрүүд, нутаг нутгийн цайны амтыг таниулж, уламжлалт анагаах ухааныг сурталчилна.
Түүнээс гадна Үндэсний урлагийн гайхамшгийг харуулсан хөгжим, дуу, бүжиг нэрт хамтлаг, дуучид, ялангуяа Монгол төрийн үндэсний их найрал хөгжимчид үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг эгшиглүүлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )