Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй уяачийн морийг уралдахгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 10 дугаар зүйлийн 10.12 дугаар зүйлд заасны дагуу уралдаанч хүүхэд, уралдах морийг Салбар хорооноос тогтоосон хугацаанд, заасан газарт бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг үндэслэн бүртгэж, дугаар олгохоор болсон билээ.

Уралдаанч хүүхэд, уралдах морийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг танилцуулъя. 
 

1. Хурдан морь унахыг зөвшөөрсөн тухай уралдаанч хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт;
 

2. Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ болон хүүхдийг ослын даатгалд даатгуулсан тухай бичиг баримт;
 

3. Уралдах морины нас, угшлын талаарх үнэн зөв тодорхойлолт.
 

4. Бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг уралдаанд оролцуулахгүй.
 

5. Бүртгэх цагаас хоцорсон уралдаанч хүүхэд, уралдах морийг бүртгэхгүй, уралдаанд оролцуулахгүй.
 

6. Уралдаанд уралдах морь тус бүрийг нас насны ангиллаар уралдах өдрийн өглөө стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан автомат төхөөрөмж (лазер хэмжигч)-ээр хэмжинэ.
 

7. 2022 оны долоодугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас долоодугаар 09-ний өдрийн 22:00 цаг хүртэлх хугацаанд бүртгэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Servee(73.25.114.116) 2022 оны 07 сарын 06

Uraldah morinii 3n ueiin namtar heregtei shuu yamar ugshil garaltai geh met

0  |  0
Top