Хурдан морь болон унаач хүүхдийн бүртгэл МАРГААШ эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Үндэсний их баяр наадмаар уралдах хурдан морь болон унаач хүүхдийн бүртгэл долдугаар сарын 7-ны 09:00 цагт эхэлж, 9-ний 22:00 цагт дуусах талаар Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.

БҮРТГҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн тодорхойлолт
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт /Өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ шаардлагатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top