МҮБХ допингийн зөрчилтэй таван бөхийн БАРИЛДАХ ЭРХИЙГ сэргээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Тэргүүлэгчид хуралдан, дараах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, 
 

1. 2021 онд зохион байгуулсан сумын цол олгох, эрэмбэ тогтоох барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн амжилтыг эрэмбэд тооцох

2. Допингийн зөрчил гаргасан таван бөхийн барилдах эрхийг сэргээх

3. Цаг үе, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бөхчүүд, одоо мөрдөж буй хуулийн дагуу цолны болзол хангасан, уламжилж ирсэн дүрэм журамд нийцэхүйц амжилт гаргасан болон 2021 онд зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих тухай эл шийдвэрт тусгагджээ. 

2021 онд зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгуулах хүсэлт гэдэг нь өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаантай холбоотой ба  эл барилдааны дараа улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нараас допинг илэрсэн. Улмаар Э.Оюунболдын барилдах эрхийг найм, бусад гурван бөхийнхийг дөрвөн жилээр хассан бөгөөд Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд хандан, эрхээ сэргээлгэсэн.

Мөн энэ жил заал, танхимын барилдааны үеэрх шинжилгээний үеэр аймгийн арслан Д.Ням-Очир, Б.Лхагвадорж нараас допинг илэрсэн тул барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан байсан бөгөөд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдан, допингийн зөрчил гаргасан эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.77) 2022 оны 07 сарын 09

Хэрэгжүүлж чадахгүй бол шийтгэж шийдэх хэрэг юун зүгээр допингоо чөлөөтэй хэрэглээд л явчихаад, хэдэн бөх допингондоо хордоод үхсэн ч ямар гарзтай юм биш

0  |  1
Top