Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Тэргүүлэгчид хуралдан, дараах шийдвэрийг гаргажээ.
Үүнд,
1. 2021 онд зохион байгуулсан сумын цол олгох, эрэмбэ тогтоох барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн амжилтыг эрэмбэд тооцох
2. Допингийн зөрчил гаргасан таван бөхийн барилдах эрхийг сэргээх
3. Цаг үе, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бөхчүүд, одоо мөрдөж буй хуулийн дагуу цолны болзол хангасан, уламжилж ирсэн дүрэм журамд нийцэхүйц амжилт гаргасан болон 2021 онд зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих тухай зэрэг асуудал багтжээ.
Сануулахад, 2021 онд зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгуулах хүсэлт гэдэг нь өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаантай холбоотой ба эл барилдааны дараа улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нараас допинг илэрсэн. Улмаар Э.Оюунболдын барилдах эрхийг найм, бусад гурван бөхийнхийг дөрвөн жилээр хассан бөгөөд Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд хандан, эрхээ сэргээлгэсэн.
Мөн энэ жил заал, танхимын барилдааны үеэрх шинжилгээний үеэр аймгийн арслан Д.Ням-Очир, Б.Лхагвадорж нараас допинг илэрсэн тул барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан байсан бөгөөд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдан, допингийн зөрчил гаргасан эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл ( 6 )
Хэлмэгдсэн биш даварсан гарууд, одоо байтлаа луйвардаж, хуйвалдаж цол авах нь дутаж гэнэ дээ
Ulsiin tsoliig zuvhen Ulsiin bayar naadmaar olgoh huulitai biz dee
Цол гээд л үхэлдээд байх юм, эндээс харахад ам авах гэдэг юмны цаана том хээл хахууль, авилгал явдаг бололтой, өөрөөр цолны хэрэг гэж юу байх билээ
Цол өгүүлэх гээд үхээд байхыг бодоход цаана нь мөн их авилга байна даа. АТГ энэ дээр нэг шалгамаар юм. Цол олгох юм бол энэ жил 100, 101 жилийн ойн баяр гэж хуцаад байхаа болих хэрэгтэй.
цол өгөх шаардлагагүй. харин ковидоор өнгөрсөн хүмүүсийн ар гэрт надамлаад байсан тарган эдгээр хүмүүсээс тэтгэмж өгүүлэх хэрэгтэй.
2021 онд цар тахлын хуулиар наадам хийх хориотой байсан. Зүй нь: Хууль зөрчиж наадамласан хүмүүст хуулийн хариуцлага тооцож, арга хэмжээ авах ёстой. Юун эрэмбэ, цол энэ тэр хуцалднам бэ?