Үндэсний их баяр наадмын Зохион байгуулах хорооноос энэ жилийн наадмын нээлтийн ёслолын агуулгыг өчигдөр (2022.07.07) олон нийтэд танилцуулсан билээ.
Ерөнхий найруулагч Н.Наранбаатар нээлтийн ёслолыг ямар агуулгаар дэглэх тухайд дараах танилцуулгыг хийгээд байна.
1990 он
Монголчуудын оюун сэтгэлгээнд тэсрэлт бий болж, шинэ, чөлөөт нийгмийн үүд нээгдэн, үндэсний үзэл сэргэж эхэлсэн жилийн наадам. Үзэл сурталжсан нийгмийн улаан туг бүрхсэн хөдөлмөрчдийн сүрт жагсаал, уриа лоозонт баярын парад бус эзэн Чингисийнхээ байгуулсан эртний сурвалжит монгол төрийн их баяр цэнгэлийг төрт ёс, түүх соёл, үндэсний бахархал дүүрэн ёслол төгөлдөр, гүн хүндэтгэлтэйгээр нээсэн.
Есөн хөлт Их цагаан тугийг залах ёслолын сүр жавхлант хөгжмийг Төрийн хошой шагналт Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Нацагийн Жанцанноров зохиож, хөтлөгчдийн унших яруу тансаг найргийн цацал шүлгийг Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн бичсэн билээ. Төрийн есөн хөлт Их цагаан тугаа хуяг дуулга агсаж, хүлэг морио унасан баатар эрс Төв цэнгэлдэхэд ёслол төгөлдөр залж, Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан эсгий дээгүүр алхалсаар саран дугариг эсгийт индэр дээр гарч түмэн олондоо хандан хүндэтгэл, бахархлын үг айлдан Ардын хувьсгалын 69 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг албан ёсоор нээсэн түүхтэй.
2022 он
Энэ жилийн үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг “Монгол бахархал” нэрийн дор монгол хүн, монгол үндэстэн, Монголын ирээдүй, дөрвөн улирал, нүүдэлчин монгол, хүн байгалийн хүйн холбоо, монгол хэл бичиг, монголчууд биднийг дэлхийд таниулсан ололт амжилтууд, өв соёл, түүхэн уламжлал зэрэг агуулгаар илтгэн харуулахыг зорьж байна. Тэр дундаа монголчуудын хэл соёл, өв соёл нь дэлхийд байхгүй цор ганц бахархал билээ.
Бидний оюун санааны нүүдэл зогсоогүй байгаа учир “Монгол бахархлаараа” омогшиж, дотоод нүүдлээ сэрээж, дэлхий нийтэд бид Монгол үндэстэн гэдгээ таниулж, бахархах сэтгэлийг төрүүлэхэд оршино.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг МИНИМАЛИСТ хэв маягаар хийнэ. Мөн энэ жил хаалтын үйл ажиллагааг урлагийн тоглолттой зохион байгуулах ба дрон үзүүлбэр ашиглахаар төлөвлөжээ.
Наадмын нээлт үндсэндээ дараах хэсгээс бүрдэх аж.
1. Тулганы гал асаах хүндэтгэлийн ёслол
2. Дөрвөн улирал оршихуй
3. Монголын их амар амгалан /Пакс Монголика/
4. Монгол хөг, ая дан
5. Монгол хэл бичиг мину
6. Тэнгэрийн элч
7. Төгсгөл буюу - Бид нэг үндэстэн гэсэн 7 хэсгээс бүрдэх юм.
Сэтгэгдэл ( 7 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ жил маш муу найрага болсон. Ойлгомжгүй салбаганаж налбагнаж гүйсэн, улаан алчууртэй, улаан хувцастай хүмүүс гүйлдээд байсан. Нөгөө хужаагийн улаан хамгаалагчид , улаан алчууртны бослого нэг иймэрхүү байсан болов уу гэмээр... Хэний даалгавараар ийм муухай зүйл хийж байнаа?
muu sonin hachin
Ингэж задалж тайлбарлахгүй бол хүмүүс сайн ойлгохгүй шүү . Зөв.
Зайл гэж бичээд бгаа хүнийг ойлгосонгүй. Яагаад ийм сонин зүйл бичээд бга юм бэ! Н.Наранбаатар гэдэг хүү сайхан зүйл хийж байгаад нь баярлах хэрэгтэй шүү дээ. Нэгнийгээ битгий шүүмжилж байл даа. Бие биенээ хайрлаж явах хэрэгтэй шүү дээ.
Sn ch bai muu ch bai yag ter tsag uee iltgeed bdg ni aguu undestnii uhaan yum daa!
Ed nariin nairuulsan iymiig medehgui bish. Tegeed aguu nairuulagchid geed hoorgood bhiin yana bvtehgyuee.