"Дээлтэй Монгол" наадам "ДЭЭЛТЭЙ ДИСКО"-г онцлов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан 2022 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 11:40-20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Дээлтэй Монгол-2022” наадам зохион байгуулна. 

Наадмын үеэр 21 аймгийн 330 сумдын шилдэг “Үндэсний хувцастай” оролцогч, шилдэг дээл урлаач, монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч, хамгийн сайхан дээлтэй хүүхэд, хамгийн сайхан дээлтэй оролцогч зэргийг тодруулах юм.
 


Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, Нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой тус наадмын хөтөлбөрийг танилцуулъя. 
 

  • Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал
  • Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ
  • Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
  • Үзэсгэлэн, худалдаа
  • Тойрон бүжиг
  • Орчин үеийн хамтлаг, дуучдын тоглолт
  • Дээлтэй диско
  • Уран бичлэг, уран хайчилбар

     

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
X(73.25.114.116) 2022 оны 07 сарын 08

Deeltei disco ch yostoi hoshin shogiin hed shig l uim boloh biz kkk

0  |  0
Top