Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэж сонирхсоныхоо дараа үндэсний сурын талбай болон шагайн харвааны асарт зочиллоо.
Энэ үеэрээ эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж, үндэсний сурын харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр сум тавьснаас нэг удаа онолоо. Үүний дараа тэрбээр шагайн асарт саатаж, харваачидтай мэндчилэв.
Сэтгэгдэл ( 1 )
За за, Хүк ч сураар ч, үндсэн ажлаараа ч 50%-тай л ерөнхийлөгч юм даа