ФОТО: “Монгол бахархал” сэдэвт НААДМЫН НЭЭЛТИЙН ЗУРГУУД

2022 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын гэрэл зургаас сонирхуулъя.

Наадмын нээлтийн талаар найруулагч Н.Наранбаатар" 18 настай охин алт үүрээд нар мандах зүгээс шингэх зүг хүртэл аюулгүйгээр зорьсон газартаа хүрч байсан гэх домгийг уран сайхны аргаар үзүүллээ. Наадмын нээлтэд төрийн бүх байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, Зохиолын дуучдын холбоо, рок попын уран бүтээлчид оролцлоо. Циркийн үзүүлбэрийг түлхүү оруулахыг зорьсон. Монгол циркийн гайхамшигтай сайхан үзүүлбэрүүдийг наадмын нээлтэд нэгтгэсэндээ баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ жилийн үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг “Монгол бахархал” нэрийн дор монгол хүн, монгол үндэстэн, Монголын ирээдүй, дөрвөн улирал, нүүдэлчин монгол, хүн байгалийн хүйн холбоо, монгол хэл бичиг, монголчууд биднийг дэлхийд таниулсан ололт амжилтууд, өв соёл, түүхэн уламжлал зэрэг агуулгаар илтгэн харуулахыг зорьжээ. 

Тодруулбал, наадмын нээлт Тулганы гал асаах хүндэтгэлийн ёслол, Дөрвөн улирал оршихуй, Монголын их амар амгалан, Монгол хөг, ая дан, Монгол хэл бичиг мину, Тэнгэрийн элч, Төгсгөл буюу - Бид нэг үндэстэн гэсэн 7 хэсгээс бүрдсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top