Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ГУРВЫН ДАВАА эхэллээ.
Гурвын даваанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоожийг, Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнийг амлан барилдаж, өвдөг шороодлоо.
Даян аварга Н.Батсуурь Сүхбаатар аймгийн харцага Э.Цэнд-Очирыг, Улсын аварга Г.Эрхэмбаяр Баянхонгор аймгийн начин Б.Эрдэнэбуяныг тус тус давсан бол Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын арслан Д.Азжаргал, Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын гарьд М.Баяржавхлан, Улсын заан Т.Санчир, Улсын харцага Г.Ганхуяг нар энэ даваанд өвдөг шороодлоо.
Түүнчлэн Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Говь-Алтай аймгийн начин Ц.Баасандоржоор, Улсын заан Д.Анар Баянхонгор аймгийн арслан Д.Энхбатаар гурав даваад байна.
Сэтгэгдэл ( 4 )
Ene usuhbayr duu ni geed neg ym bas suhbat oyunbold batduuri geed estoi oliggui muuhai buhchuud buhiin ner hund ungaasan Baterdene avraga shig baildaa
Цолондоо барилдаж чадахгүй гаруудын цолыг хураадаг, үгүй гэвэл шууд зодог тайлуулдаг болох хэрэгтэй, ер нь цол эрэмбэ гэсэн өөр хаана ч байдаггүй балай юмнаас салж байж л энэ найраа энэ тэрээс сална ш дээ
Өсөхбаяр начин нутгаасаа төрүүлэх ганц зорилготой 100 жилд барилдаж бна, жудаггүй
Батэрдэнэ аварга мундаг юм аа жхаантай сайхан бөх юм аа сайхан наадаарай