ГУРВЫН ДАВАА: Улсын арслан Э.Оюунболд өвдөг шороодлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа үргэлжилж байна. 

Энэ жилийн наадамд өмнөх 2019 оны наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допингийн шийтгэлийн улмаас цолоо хураалган, арслан цолтой зодоглож байгаа билээ.

Улсын арслан Э.Оюунболд гурвын даваанд аймгийн арслан Ё.Улсболдод өвдөг шороодож, энэ жилийн наадмаа өндөрлүүллээ.

Хүчит бөхийн барилдааны гурвын даваанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоожийг, Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнийг амлан барилдаж, өвдөг шороодлоо

Даян аварга Н.Батсуурь Сүхбаатар аймгийн харцага Э.Цэнд-Очирыг,  Улсын аварга Г.Эрхэмбаяр Баянхонгор аймгийн ӨВначин Б.Эрдэнэбуяныг тус тус давсан бол Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын арслан Д.Азжаргал, Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын гарьд М.Баяржавхлан, Улсын заан Т.Санчир, Улсын харцага Г.Ганхуяг нар энэ даваанд учраа бөхдөө унав. 

Түүнчлэн Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Говь-Алтай аймгийн начин Ц.Баасандоржоор, Улсын заан Д.Анар Баянхонгор аймгийн арслан Д.Энхбатаар гурав даваад байна. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochi (202.9.46.22) 2022 оны 07 сарын 12

Baterdene osoh bayar 2 nutgiikhaa bohod bolomj olgoj baigaa bololtoi

0  |  0
Zochin(66.181.190.220) 2022 оны 07 сарын 14

Хөөрхий дөө энэ залуу хорвоогийн эрээн барааныг туулж л явна хүний л үр шүү дээ сэтгэл санаа нь сайнгүй болтой ярилцлага өгсөн байсан.Энэ удаа муулахгүй өнгөрөөчихөө хүмүүс минь.

1  |  0
Zochin(66.181.160.39) 2022 оны 07 сарын 13

Оюунболд п г бүх насаар нь бүү барилдуул уначихаад хүн зодох гэж Батэрдэнэ гарьд одоо боль хулгайгаар гарьд авсан новш

2  |  0
Зочин(202.126.90.36) 2022 оны 07 сарын 12

Энэ уг нь 1худагт л сууж баймаар нөхөр, иймэрхүү улсад хууль үйлчлэхгүй л юм даа

1  |  0
A(98.169.37.193) 2022 оны 07 сарын 12

Ene archaagui novsh unasan bohoo zodoh gej dairsan bnalee. Iim umnuudiig barilduulahaa boliosoi

1  |  0
Рр(202.126.89.239) 2022 оны 07 сарын 12

Мөнгө авцан л бз

0  |  0
Top