Цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнхөд ХҮНДЭТГЭЛ үзүүлж байна

2022 оны 07 сарын 12

Үндэсний бөхийн Далай, даян, дархан аварга, XX зууны Манлай бөх, бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхийн цолыг Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дэвжээнээ дуудаж, их бөхөд хүндэтгэл үзүүлж байна. 

Энэхүү хүндэтгэл, ёслолоор алдарт аварга зодог тайлах ёсонд хүндэтгэл үзүүлж буй юм. 

Увс аймгийн Хяргас сумын харьяат, цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнх төрийн их баяр наадамдаа 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давсан амжилтаар үндэсний бөхийн бүх цаг үеийн бөхчүүдийг тэргүүлдэг билээ. 

Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг юм.

АМЖИЛТЫН ТОВЧООН


1968 1971-1973, 1975, 1977, 1979, 1981-1982, 1987 оны наадамд түрүүлсэн.

1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин

1963 оны Бүх ард түмний спарткиадад 27 давж 2-р байр эзлэн Улсын заан

1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан

1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга

1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол тус тус хүртсэн.

10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.

1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин цол

1964 оны улсын наадамд 6 давж Улам нэмэх чимэг

1965 оны улсын наадамд 8 давж Хурц гарамгай чимэг

1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан цол

1967 оны улсын наадамд 8 давж чимэг

1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга цол

1969 оны улсын наадамд 7 давсан

1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол

1972 оны улсын наадамд түрүүлж Далай даян чимэг

1973 оны улсын наадамд түрүүлж Баяр наадмын манлай чимэг

1974 оны улсын наадамд үзүүрлэж Түмнээс төгөлдөр чимэг

1975 оны улсын наадамд түрүүлж чимэг

1977 оны улсын наадамд түрүүлж Үлэмж бадрах чимэг

1978 оны улсын наадамд 7 давж Улс даяар гайхамшигт чимэг

1979 оны улсын наадамд түрүүлж Манлайн баясгалант чимэг

1980 оны улсын наадамд 7 давж Бүхнээс дуурсгалт чимэг

1981 оны улсын наадамд түрүүлж чимэг

1982 оны улсын наадамд түрүүлж Тод сонин үзэсгэлэнт чимэг

1983 оны улсын наадамд 7 давж Бат нягт итгэлт чимэг

1984 оны улсын наадамд 6 давж Өнөд баясгалант чимэг

1985 оны улсын наадамд 7 давж Манлайн баясгалант чимэг

1987 оны улсын наадамд түрүүлж Тунч гарамгай чимэг

1988 оны улсын наадамд 7 давж Олныг баясгагч чимэг

1989 оны улсын наадамд 7 давж Бууршгүй хүчит чимэг

1990 оны Монголын нууц товчооны ойд зориулсан наадамд үзүүрлэж. Үлэмж хэтэрхий чимэг

1991 оны улсын наадамд 7 давж чимэг

1992 оны улсын наадамд 6 давж чимэг хүртжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top