Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ТАВЫН ДАВАА өндөрлөлөө.
Улсын цолны эрхэм даваанд Улсын аварга Г.Эрхэмбаяр Булган аймгийн Могод сумын харьяат, Улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат агсны дүү, аймгийн заан Эрдэнэбилэгийн Энх-Амгаланг амлан барилдаж, элэг бүс тайллаа.
Э.Энх-Амгалан ийн улсын наадамд анх удаа тав давж, улсын начин цолны болзол ханган, талийгаач ахынхаа цолонд хүрэв.
Зовлон үзэж буй аав, ээжийнх нь сэтгэлд бага ч болов баяр нэмэхийг хүссэн аваргын ухаан, жудаг наадамчин олны ч сэтгэлийг тэнийлгэжээ.
Тавын давааны дүйз
- Н.Батсуурь (Даян.ав) - Б.Мөнх-Эрдэнэ (А.а)
- П.Бүрэнтөгс (У.ав) - Л.Батзориг (У.н)
- Г.Эрхэмбаяр (У.ав) - Э.Энх-Амгалан (А.з)
- С.Мөнхбат (У.ав) - Д.Буянт (А.а)
- Ц.Содномдорж (У.ар) - Н.Батзаяа (У.х)
- Б.Гончигдамба (У.г) - М.Адъяахүү (А.а)
- Н.Жаргалбаяр (У.з) - Э.Нямаа (А.а)
- М.Өсөхбаяр (У.з) - Б.Түмэндэмбэрэл (А.а)
- Д.Анар (У.з) - Н.Ганзориг (А.а)
- Ц.Одбаяр (У.з) - Б.Мижидсүрэн (А.а)
- А.Цацавшир (У.х) - О.Цэцэнцэнгэл (А.а)
- Т.Баасанхүү (У.х) - Н.Хүрэлсүх (А.а)
- Б.Бат-Өлзий (У.х) - Б.Ганхуяг (У.н)
- О.Хангай (У.х) - Г.Өсөхбаяр (А.а)
- Б.Орхонбаяр (У.х) - Д.Бадамгарав (А.а)
- Ө.Даваабаатар (У.х) - Б.Түвшинтөгс (А.з)
- Х.Гантулга (У.х) - Ц.Бямба-Отгон (А.з)
- Н.Золбоо (У.х) - Д.Тогтохжаргал (А.а)
- Т.Бэгзсүрэн (У.х) - О.Түмэн (А.з)
- Б.Зоригтбаатар (У.х) - Т.Сайханжаргал (А.а)
- Б.Цэдэнсодном (У.х) - Б.Эрдэнэхүү (У.н)
- Ш.Пүрэвгарьд (У.х) - Б.Лхагвагэрэл (Ц.а)
- Ц.Мөнхбаяр (У.х) - Х.Оргилболд (А.а)
- Ч.Батчулуун (У.н) - Г.Бадрах (А.а)
- Л.Лха-Очир (У.н) - Х.Наранбаяр (А.х)
- Д.Амарсайхан (У.н) - Э.Сумъяабат (А.а)
- Э.Ванданцэрэн (У.н) - М.Лхагвадорж (А.а)
- Б.Серик (У.н) - Ц.Төмөрцоож (А.а)
- Ж.Ням-Эрдэнэ (У.н) - Б.Сосорбарам (А.х)
- Д.Хүдэрбулга (У.н) - Ө.Батзул (А.а)
- О.Мөнх-Эрдэнэ (У.н) - Ц.Сандагдорж (У.н)
- О.Наранбаатар (А.а) - Э.Батмагнай (А.х)
Сэтгэгдэл ( 12 )
Er ni ard tumnii dund ner hund undurtei judag teesen busdad ulger duuraila bolson saihan avarga gedgee batlan haruullaa. Hunii uhaan yumdaa.
Аварга хүний заншараг гаргаж дээ.
Мундаг байлаа
Манлай начин маань тэнгэрийн орноос тольдон баярлаж суугаа байхаа.
Энэ хүн бүүр нэг аятайхан харагдаад байдаг юм!! Хүн шиг хүн болтой!
Үхсэн ацны жудаг. Монгол бөхийг битгий утгагүй болгоод бай л гэж гуйя. Хэн хаана жалга довны үзлийг устгаад байнаа
аргагүй л уужим сэтгэлтэй аварга юм аа ,жалга товны үзлийг таслах хэрэгтэй . бид нэг л МОНГОЛЧУУД
Selenge-n avarga Selenge shigee avarga
Эрхэмбаяр эр хүний жудаг хүний мөстэй хүн юм эр хүн бүр ийм л байгаасай
Өмнөх даваануудад тунаанаас гаргасан, давуулсан бөхчүүдийн битгий орхиод бай. Адилхан л нэгийг бодоцгоосон байх.
Аварга бол Булганаас УИХ-д дэвшсэн ч шууд гарах рейтингтэй боллоо. Бас ч зүгээргүй ганц хоёр зуун саяыг хусцан. Бөөн мөгтаал, бөөн ёндоо ... Ухаан юм даа
Эрхэмбаяр аварга үнэхээр эр хүний жудаг, мөн чанарыг харууллаа. Амжилт хүсье, бахархаж байнаа