Э.Энхбат агсны дүү Э.Энх-Амгалан ахынхаа цолонд хүрлээ

2022 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.

Улсын цол олгодог энэ даваанд Улсын аварга Г.Эрхэмбаяр Булган аймгийн Могод сумын харьяат, Улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат агсны дүү, аймгийн заан Эрдэнэбилэгийн Энх-Амгаланг амлан барилдаж, элэг бүс тайллаа. 

Э.Энх-Амгалан ийн улсын наадамд анх удаа тав давж, улсын начин цолны болзол ханган, талийгаач ахынхаа цолонд хүрлээ.

 

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдлыг танилцуулъя.
 

  1. Н.Батсуурь (Даян.ав) - Б.Мөнх-Эрдэнэ (А.а)
  2. П.Бүрэнтөгс (У.ав) - Л.Батзориг (У.н) 
  3. Г.Эрхэмбаяр (У.ав) - Э.Энх-Амгалан (А.з)
  4. С.Мөнхбат (У.ав) -  Д.Буянт (А.а)
  5. Ц.Содномдорж (У.ар) - Н.Батзаяа (У.х) 
  6. Б.Гончигдамба (У.г) - М.Адъяахүү (А.а)
  7. Н.Жаргалбаяр (У.з) - Э.Нямаа
  8. М.Өсөхбаяр (У.з) - Б.Түмэндэмбэрэл (А.а)
  9. Д.Анар (У.з) - Н.Ганзориг (А.а)
  10. Ц.Одбаяр (У.з) - Б.Мижидсүрэн (А.а)
  11. А.Цацавшир (У.х) - О.Цэцэнцэнгэл (А.а)
  12. Т.Баасанхүү (У.х) - Н.Хүрэлсүх (А.а)
  13. Б.Бат-Өлзий (У.х) - Б.Ганхуяг (У.н) 
  14. О.Хангай (У.х) - Г.Өсөхбаяр (А.а) 
  15. Б.Орхонбаяр (У.х) - Д.Бадамгарав (А.а)
  16. Ө.Даваабаатар (У.х) - Б.Түвшинтөгс (А.з)
  17. Х.Гантулга (У.х) - Ц.Бямба-Отгон (А.з)
  18. Н.Золбоо (У.х) - Д.Тогтохжаргал (А.а)
  19. Т.Бэгзсүрэн (У.х) - О.Түмэн (А.з)
  20. Б.Зоригтбаатар (У.х) - Т.Сайханжаргал (А.а)
  21. Б.Цэдэнсодном (У.х) - Б.Эрдэнэхүү (У.н) 
  22. Ш.Пүрэвгарьд (У.х) - Б.Лхагвадорж (А.а)
  23. Ц.Мөнхбаяр (У.х) - Х.Оргилболд (А.а)
  24. Ч.Батчулуун (У.н) - Г.Бадрах (А.а)
  25. Л.Лха-Очир (У.н) - Х.Наранбаяр (А.х)
  26. Д.Амарсайхан (У.н) - Э.Сумъяабат (А.а)
  27. Э.Ванданцэрэн (У.н) - М.Лхагвагэрэл (Ц.а)
  28. Б.Серик (У.н) - Ц.Төмөрцоож (А.а)
  29. Ж.Ням-Эрдэнэ (У.н) - Б.Сосорбарам (А.х)
  30. Д.Хүдэрбулга (У.н) - Ө.Батзул (А.а)
  31. О.Мөнх-Эрдэнэ (У.н) - Ц.Сандагдорж (У.н) 
  32. О.Наранбаатар (А.а) - Э.Батмагнай (А.х)

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top