Зургаан ХАРЦАГА төрсөн ЗУРГААГИЙН ДАВААНЫ ДҮЙЗ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ЗУРГААГИЙН ДАВАА өндөрлөлөө. 

Энэ даваанд Улсын начин Л.Лха-Очир, Б.Серик, О.Мөнх-Эрдэнэ болон шинээр Улсын начин цолны болзол хангасан Б.Лхагвагэрэл, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон нарын зургаан бөх Улсын харцага цолны болзол хангаж, долоогийн даваанд нийт 11 бөх УЛСЫН ЗААН цолны төлөө хүч үзэх боломжтой үлдлээ. 


Харцага цолны даваанд
 

  1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, Улсын начин Б.Серик Аймгийн арслан Э.Сумъяабатыг 
     
  2. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх, Улсын начин Л.Лха-Очир Аймгийн арслан Х.Оргилболдыг
     
  3. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Бөх Билэгт" дэвжээний бөх, Улсын начин О.Мөнх-Эрдэнэ Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлийг
     
  4. Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх, Цэргийн арслан М.Лхагвагэрэл Улсын гарьд Б.Гончигдамбыг
     
  5. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх, Аймгийн арслан Г.Бадрах Улсын начин Б.Эрдэнэхүүг 
     
  6. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх, Аймгийн заан Ц.Бямба-Отгон Аймгийн заан Э.Батмагнайг тус тус давж, УЛСЫН ХАРЦАГА цолны болзол хангалаа. 

 


Зургаагийн давааны дүйз
 

  1. Н.Батсуурь (Даян.ав) - Б.Мижидсүрэн (А.а)
     
  2. П.Бүрэнтөгс (У.ав)  - Э.Нямаа (А.а)
     
  3. С.Мөнхбат (У.ав) - Н.Хүрэлсүх (А.а)
     
  4. Ц.Содномдорж (У.ар) - О.Түмэн (А.з)
     
  5. Б.Гончигдамба (У.г) - Б.Лхагвагэрэл (Ц.а)
     
  6. Д.Анар (У.з) - Б.Түвшинтөгс (А.з)
     
  7. Б.Бат-Өлзий (У.х) - Э.Энх-Амгалан (А.з)
     
  8. О.Хангай (У.х) - Б.Сосорбарам (А.х)
     
  9. Б.Орхонбаяр (У.х) - О.Цэцэнцэнгэл (А.а)
     
  10. Н.Золбоо (У.х) - Ө.Батзул (А.а)
     
  11. Б.Зоригтбаатар (У.х) - М.Лхагвадорж (А.а)
     
  12. Б.Эрдэнэхүү (У.н) -  Г.Бадрах (А.а) 
     
  13. Л.Лха-Очир (У.н) -Х.Оргилболд (А.а)
     
  14. Б.Серик (У.н)  - Э.Сумъяабат (А.а)
     
  15. О.Мөнх-Эрдэнэ (У.н) - Б.Түмэндэмбэрэл (А.а)
     
  16. Ц.Бямба-Отгон (А.з) -  Э.Батмагнай (А.х)


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.102) 2022 оны 07 сарын 15

Undur awraga ruu maani Umnugowiin zasag dargiin orlogch yariagui yum bolowuu Awraga zalgahaarni utasiigni awsangui yu

0  |  0
Top