Улсын харцага Б.Орхонбаяр УЛСЫН ЗААН цолны болзол хангалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. 

Өмнө даваанд Улсын начин Л.Лха-Очир, Б.Серик, О.Мөнх-Эрдэнэ болон шинээр Улсын начин цолны болзол хангасан Б.Лхагвагэрэл, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон нарын зургаан бөх Улсын харцага цолны болзол хангаж, долоогийн даваанд нийт 11 бөх УЛСЫН ЗААН цолны төлөө хүч үзэж байна.

Долоогийн даваанд хамгийн түрүүнд Даян аварга Н.Батсуурь давсан бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, Монгол Улсын начин Баярсайханы Орхонбаяр Улсын арслан Ц.Содномдоржийг давж, Монгол Улсын заан цолны болзол хангалаа. 

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн гарын шавь Б.Орхонбаярын хувьд 2019 оны наадамд 21 насандаа зодоглож, Улсын начин цол хүртэж байсан бөгөөд тухайн наадмын зургаагийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржид өвдөг шороодож байсан юм. 


Долоогийн давааны дүйз
 

  1. Н.Батсуурь (Даян.ав) - Г.Бадрах (А.а) 
     
  2. П.Бүрэнтөгс (У.ав) - Л.Лха-Очир (У.н) 
     
  3. С.Мөнхбат (У.ав) - Ц.Бямба-Отгон (А.з) 
     
  4. Ц.Содномдорж (У.ар) - Б.Орхонбаяр (У.х) 
     
  5. Д.Анар (У.з) - Б.Серик (У.н)  
     
  6. Б.Бат-Өлзий (У.х) - Н.Золбоо (У.х) 
     
  7. О.Хангай (У.х) - О.Мөнх-Эрдэнэ (У.н) 
     
  8. Б.Зоригтбаатар (У.х) - Б.Лхагвагэрэл (Ц.а)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top