Залуу харцага О.Хангай, Б.Орхонбаяр нар ҮЗҮҮР, ТҮРҮҮНД үлдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа өндөрлөлөө.

Улсын арслан цолны даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, Улсын харцага О.Хангай Даян аварга Н.Батсууриар, Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, Улсын харцага Б.Орхонбаяр Улсын аварга П.Бүрэнтөгсөөр тус тус давж, улсын залуу харцагууд төрийн их баяр наадмын үзүүр, түрүү булаалдахаар шалгарч үлдлээ.

Улсын харцага О.Хангай 1990 онд төрсөн бол Улсын харцага Б.Орхонбаяр 1998 онд төрсөн, өдгөө 24 настай билээ. 

 

Есийн давааны ам
 

  1. Н.Батсуурь (Даян.ав) - Б.Орхонбаяр (У.х) 
     
  2. П.Бүрэнтөгс (У.ав) - О.Хангай (У.х)

 

УЛСЫН НААДМЫН ДЭВЖЭЭНД ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТ: Б.ОРХОНБАЯР
 

Он

Амжилт

Бөхийн тоо

2019

АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрээр дөрөв, аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн.

512

2020

АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Цэдэнсодномоор дөрөв, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тав даван шөвгөрч начин цолоо батлан " Өсөх идэр " чимэг нэмсэн.

512

2021

2020 онд аймгийн арслан Б.Бат-Орших сэргээш хэрэглэсэн байсан тул давааг нь нөхөн олгож " Монгол улсын харцага " цолыг хүртсэн.

512

 

УЛСЫН НААДМЫН ДЭВЖЭЭНД ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТ: О.ХАНГАЙ

Он

Амжилт

Бөхийн тоо

2017

АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч "Улсын харцага" цолыг хүртсэн.

512

2019

АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Бямбадоржоор дөрөв давж, тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон.

512

2020

2019 онд улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн байсан тул АХ-ын 99 жилийн ойн баяр наадмын дараахан давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн.

512

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.82.203) 2022 оны 07 сарын 13

Залуу арслан үнэхээр гайхалтай байлаа, жаахан туршлага дутсан байх. Хангай бараг түрүүлнэ гэдгээ мэдээд бүх зүйлээ бэлдээд иржээ. Азтай байлаа. Дараа дараагийн удаад Орхонбаяраа дүү минь бүх талаас нь бэлтгэлээ хангаарай. Хүний аз од гэж байдаг юм шүү, Бэлтгэлээ сайн хангаад ар гэрийнхэн нь бусад бэлтгэлийг нь хангаарай.

0  |  0
Top