Олимпын хоёр удаагийн аварга уран гулгагч Юзүрү Ханю 27 настайдаа спортоос явлаа.
Японы уран гулгагч зодог тайлах шийдвэрийнхээ талаар “Дахиж тэмцээнд оролцохгүй ч мөсөн дээрх бэлтгэлээ орхихгүй. Би хичээнгүйлэн ажилласаар байх болно. Шүтэн бишрэгч нартаа маш их баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн байна.
Уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олон хүнд элементүүдийг хийдэг гэдгээрээ алдартай Юзүрү Ханю “Мөсний ханхүү” хочтой байв.
Сүүлийн хоёр олимп дараалан түрүүлсэн “Мөсний хөнхүү” энэ жил Бээжингийн олимпоор медальгүй үлдэж, дөрөвдүгээр байранд орсон билээ.
Япон залуу уран гулгалтын спортын түүхэнд дөрвөлсөн риттбергер хийсэн анхны уран гулгагч юм.
Сэтгэгдэл ( 0 )