БҮРГЭДЧИН ОХИН аялал жуулчлалын салбарт албан ёсоор хөл тавилаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

Бүргэдчин охин нэрээрээ Монголд төдийгүй дэлхийд алдартай болсон Н.Айшолпан охин Баян-Өлгий аймагтаа аялал жуулчлалын чиглэлээр ашиглах зориулалт бүхий газартай болжээ. Баян-Өлгий аймгийн хувьд баруун бүсийн тээвэр, логистикийн төв байгуулахад зориулж Ховд голын ойролцоо 7-8 км үргэлжлэх газрыг сонгосон бөгөөд тус газартай хаяа залган Бүргэдчин охины хувийн аялал жуулчлалын бүс орших аж.

Өөрийн тоглосон баримтат киногоороо гадаад, дотоодын олон жуулчдыг эх орондоо татсан казах охин ийнхүү аялал жуулчлалын салбарт албан ёсоор хөл тавьж байна.

Тун удахгүй энэхүү газарт Бүргэдчин охины нэрээр овоглосон томоохон аялал жуулчлалын цогцолбор бий болох нь. 

Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас Алтан гадас одон хүртсэн Н.Айшолпан охин Астана хотын Кембриджийн сургалттай "Spectrum" олон улсын ерөнхий боловсролын сургуулиа 2020 онд амжилттай төгссөн. Өнгөрөгч 2017 онд Харвард болон Оксфордын их сургуулиудад оюутнаар элсэх урилга авсан түүнийг Казахстан улсын Боловсролын яамнаас "Spectrum" олон улсын сургуульд ерөнхий боловсрол болон хэлний чиглэлээр хоёр жилийн хугацаагаар суралцуулахаар болсон билээ. 

Н.Айшолпан бол “Бүргэдчин охин” кинонд дүр бүтээсэн, өсвөр насны од. Тэрбээр 13 настайдаа гэр бүлийнхээ 12 үе дотроос анхны эмэгтэй бүргэдчин болжээ. Монголын тал хээр нутагт бүргэдчин охин хамгийн багадаа 50 хэмийн хүйтэнд найман цагийн турш ан хийдэг. Охин агнасан үнэгнийхээ үс, арьсаар малгай хийн өмссөн нь Монголын хахир хатуу өвлийг өнтэй давахад тусалдаг тухай кинонд онцолсон нь дэлхий дахины анхаарлыг татсан юм.

Н.Айшолпан охины "Зиндаа" сэтгүүлд өгсөн ярилцлагыг ЭНДЭЭС унших боломжтой. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(192.82.85.32) 2022 оны 07 сарын 24

Баян-өлгийн монгол хүнгүй дан хасгуудаас бүрдсэн олон сумтай болж байгаа нь хасгууд ямар хүн муутайг харуулах бодит жишээ .Тийм болохоор өлгийн хасгуудыг хөөж явуулах цаг ирэх байхаа Тэнд байгаа монголчуудыг элдвээр хяхан хавчиж уугуул нутгаас нь дайжихад хүргэж байгааг бид хэрхэвч өршөөж болохгүй

3  |  0
Сайн Казах сарын л н(64.119.19.131) 2022 оны 07 сарын 24

КАЗАХСТАНД ОЧООД ЮУ ЮУ ГЭЖ МУЛТАРЛАА , ЦААШАА САНААТАЙ ОХИН БАЙН ЛЭЭ .

3  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 07 сарын 24

zailaach tegeed

2  |  0
Kaz(98.253.30.34) 2022 оны 07 сарын 24

Kazakhstan uls bol minii moroodol geed nulmis n tsiilegnej yaritslaga ogch bhiig n harj l blaa. Gehee MGL uls iim hogjilgui yaduu buurai bgaa iym chin buruutgah araggyi ch iym shig.

3  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 07 сарын 24

тэр казахстан руугаа явах хэрэгтэй

4  |  0
Top