Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Өнөөдрийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Үүнд:

  • Төрийн өмчийн дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зарим байгууллагын талаар авах арга хэмжээ,
  • Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс болон ачаа ачиж буулгах терминал, логистикийн төв байгуулах хүрээнд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол,
  • Намрын ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай Засгийн газрын тогтоол,
  • Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын тухай,
  • Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүдийн талаар,
  • Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрнээр ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төсүүдийн талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top