Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 2022 оны долдугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд Итгэмжлэх жуух бичгээ барив.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Юн Сүк Ёл Элчин сайдыг хүлээн авч уулзан, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.
Элчин сайд Э.Сарантогос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгчид уламжилж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр мөн Монгол, Солонгосын ард түмний найрамдал, нөхөрлөл өдрөөс өдөрт батжин бэхжиж байгааг тэмдэглэхийн сацуу БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг Ерөнхийлөгч Юн Сүк Ёлоос хүсэв.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ
Сэтгэгдэл ( 4 )
ENE DELHIID HAMGIIN TCUUNH BOL MO0MNGOLCHUUDSHUU\n
ERHEM ERUNHIILUGCH UU\nTANAI OROND OIRSHIN SUUGAA GADAAD IRGEDEES HAMGIIN IDEVHITEI. HAMGIIIN TCUUHUN UNDESTEN BOL MONHGOL SHUU\n TA NAR HEZEE CH UUR UNDESTENIIG NUTAG ORONDOOO BSAILGAJ CHADAAHGUISHDEE\n IUNENSHUU\n
UG N SOLONGOSCHUUD UHAANTAI BOL MONGOL HUND ZUGEER L IRJ AJILLA GEED HILEE NEEH N L SHDEE\n..\n\n
UG N SOLONGOSCHUUD UHAANTAI BOL MONGOL HUND ZUGEER L IRJ AJILLA GEED HILEE NEEH N L SHDEE\n..\n\n