Өр, бондын зарцуулалтыг шалгах АЖЛЫН ХЭСЭГ байгууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгуулж, Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Б.Жавхлан сайд Засгийн газрын ээлжит хуралдаан (2022.08.03)-ы дараа мэдээлэл хийлээ. 


Тэрбээр “Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй. Засгийн газар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасан. Үүнээс зөвхөн "Чингис" бондын 1.5 тэрбум ам.доллараар төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Бусад бондын хөрөнгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өмнөх бондын өрүүдийг төлөхөд зарцуулсан. Тиймээс манай ажлын хэсгийн шалгалтын хүрээ цомхон.

“Чингис” бондын хөрөнгийг хэрхэн зарцуулсан бэ гэдгийг шалгаж, өнөөдөр ямар эрсдэлд хүргэсэн болохыг тайлагнах болно. Энэ бондын хөрөнгийн 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болсон. Бид өрийнхөө хэмжээнээс илүү зарцуулалтыг нь анхаарах ёстой. Өрийн асуудал маш эмзэг. Дефолт болох нөхцөл байдал үүсээгүй гэдгийг дахин хэлье.

Манай улсын нийт гадаад өр өнөөдөр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Сингапур улсын гадаад өр ДНБ-ийхээ 420 хувьтай тэнцэж байгаа. Англи улсын гадаад өр ДНБ-ээсээ гурав дахин, Япон улсынх ч түүнээс ч олон дахин их байна. Гэтэл яагаад дефолт зарлах асуудал яригддаггүй вэ гэхээр зээлийнх нь зарцуулалт чанартай байдаг. Тэр нь эргээд эдийн засагтаа үр өгөөжөө өгч байна. Харин манайд зээл үр дүнгээ өгөхгүй байна.

Тиймээс үүнийг шалгана. Ирэх долоо хоногт шалгалтынхаа явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.219.120) 2022 оны 08 сарын 04

Ингээд үр дүн гарах уу. Нэг л их ажил хийж байгаа дүр эсгэсэн новшнууд

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 04

Za ene luivarchid negen zereg genet hatuu shudarga temtsegchid boloh chini uy bolov.Tsaad etsen ni daalgavar ugch dee.Songuulia oirtoj baigaa uym bolov uu.Altan zagasnii emged yagaad zochirood svvgeer hatguulsan uym shig bolochihov.SVG.Batbold daalgavar ugch dee.ertnees hoshnogoo uhaj ehelvee.KKK.Mongolchuud vnemsheh vv.SVG.Batbold bolon ve vbeiin erunhiilugchidiin mapuud daalgavar ugch ami haitsaalj ehelvee.Ta muusainii togtoltsoo odoo sunhuh bolnoo .Mongolchuud har hairtsagiig sunuuh bolno za.

0  |  0
зочин(64.119.23.200) 2022 оны 08 сарын 04

зардлаа дийлэхгүй төсөв батална зардал нь ямар чүр дүнгүй цалин хөлс халамжинд явдаг биз дээ арчаагүй амьдрах юм даа бид

0  |  1
Top