Засгийн газар лхагва гаригт /2022.08.03/ ээлжит хуралдаанаа хийлээ. Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Эрдэнэт, Оюутолгойн ордыг иж бүрэн ашиглах, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийг хэлэлцсэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр танхимын гишүүддээ хэд хэдэн чиглэлээр үүрэг өгчээ.
Мөн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж ажиллахад анхаарахыг БШУ, ХЗДХ, Сангийн сайд нарт даалгажээ. Нэн тэргүүнд хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах чиглэл өгсөн байна.
Зарим сургуулийн удирдлага хамран сургах тойргийн бус, харьяаллын бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, хүүхдүүдийг ямар ч шалгуургүй элсүүлдэг. Иймд энэ явдлыг таслан зогсоох Ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь АТГ, ЦЕГ, ТЕГ, БШУЯ, нийслэлийн Боловсролын газар зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулахыг үүрэг болгожээ. Харин нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гаргасан байна.
Олон нийтийн анхаарлыг татаж буй нэг шийдвэр нь Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар зогсоож, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ. Манай улс сүүлийн 20 гаруй жил стратегийн салбартаа бүтээн байгуулалт хийж чадаагүй. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ийг тухайн сумын ИТХ-ын дарга нь БНХАУ руу бичиг явуулж, хоёр жил тойрон тасалдуулсан. Үүнийг Эрүүгийн хуульд заасан "Хорлон сүйтгэх ажиллагаа" зүйлчлэлээр хууль хяналтын байгууллагад өгч шалгуул гэжээ.
Түүнчлэн цахим гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг анхааруулж, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, үүний эсрэг хөтөлбөр гаргаж танилцуулах Ажлын хэсгийг яаравчлан байгуулжээ. Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Б.Нямбаатар нар мэдээлэл хийсэн юм.
Б.ЖАВХЛАН: Монгол Улс дефолтод орохгүй
-Манай улс 2012 оноос хойш нийт долоон бонд гаргасан. 2012 оны арванхоёрдугаар сард "Чингис" бонд 1.5 тэрбум ам.доллар, 2015 оны зургадугаар сар "Дим Сам" бонд, 2016 онд "Мазаалай" бонд гарч нийт 2.2 тэрбум ам.долларын бонд гаргасан. Түүнээс хойш "Хуралдай", "Гэрэгэ", "Номад", "Century" бонд гээд дөрвөн бонд гарсан. Үүнээс зөвхөн нэг бондоор нь төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн байдаг.
Түүнээс хойш гарсан бонд төсвийн алдагдлыг нөхөх, өмнөх бондын зээлийг төлөхөд зарцуулагдсан. Сүүлийн үед гарч буй мэдээлэлтэй холбогдуулж хэлэхэд, Монгол Улс ойрын гурван жилдээ дефолтод орохгүй. 2012-2016 онд АН засаг барьж төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. 2016 оноос хойш МАН засаглаж, өрийг өрөөр төлж эхэлсэн. Учир нь бондын өрийг төлөх валютын нөөц байгаагүй. Тухайн үед өр тавьсан хүмүүс одоо дефолт болох нь гээд алга ташаад явж байна. Гэтэл Засгийн газар хамгийн хүнд ачааг үүрч байгаа. Бондын зарцуулалтыг шалгах Ажлын хэсэг ирэх долоо хоногт шалгалтын дүнг танилцуулна.
Х.НЯМБААТАР: ЕБС-иуд дахь авлигыг зогсооно
Монгол Улсын Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яам хүүхэд, залууст тэгш боловсрол олгох бодлогыг баримталж ирсэн. Энэ хүрээнд ялангуяа сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хамран сургах тойргоор суралцуулах асуудалд салбарын яам нь анхаарал хандуулан ажилладаг. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан боловсролын салбар дахь авлигыг таслан зогсоох, хяналт тавих чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Улаанбаатар хотын хэмжээнд тойргийн бус хүүхдүүдийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар ашиг сонирхлын үүднээс элсүүлэн сургадаг. Тэр дотор нэр хүнд бүхий сургуульд хүүхдүүдийг шалгуургүй элсүүлэн авдаг явдал байсаар байна. Энэ байдлыг таслан зогсооно. Боловсролын салбар дахь авлигыг таслан зогсоох үүрэг чиглэл бүхий Ажлын хэсэг байгуулсан. Боловсрол шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар болон АТГ, ТЕГ, ЦЕГ зэрэг хууль, хүчний байгууллагын төлөөлөл Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан. Иймд Засгийн газрын хэрэгжүүлж буй энэ бодлогыг сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар дэмжиж хэрэгжүүлэхийг үүрэг болгоод байна. Бид дунд болон доод шатанд буй авлигыг таслан зогсоохын төлөө ажиллах болно.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 14 )
Дахин нэг ший жүжиг! Олон нийтийн анхаарлыг өөр тийш хандуулах тогтсон жишиг! Угтаа бол ЗГ Доржийн орлогыг 5 байсныг 10 болгож нэмэгдүүлсэн бодлого хэрэгжүүллээ гэж мэдэгдэх учиртай! Харин гэтэл манай засаг сүүлийн хэдэн жил ангийн дайсан, нийгмийг эсэргүү бүлгэмтэй тэмцсээр, ард түмний амьдрал доройтсоор...
Delhiid hvn turluhtund olon hvn yadarhaaraa ulsuhuuruu yadagiig ene balaim savanguud medej baigaa baihdaa.Udamaar chini alah tonilgoh tsag irnee hvsen hvnseegvi irnee za.Ta muusain hog shaarnuud uursudiiguu hamgaalah tusam bool bolson ard tvm,en ulam dvreltsene za.Umhiirsen hog shaarnuud shavsan turuu ulsaa bid tsevrlehel bolno .MONGOL ULS CHINGESIIN MUNH HUH TENGERT MONGOL ULS MANDAN BADRAH BOLNO.ALATSANAA NOG SHAARNUUDTAI.AMAND CHINI ALT TSUTAGAH HUULI VILCHILEH OPSHORCHIN SVG .BATBOLD.N.BAGANID .TVVNII SUGANII VS TS.NYAMDORJ NARIIG HAMGIIN TVRVVMD HOSHNOG L LUU NI MOD SHAAJ ALNA.
Har hairtsagaar gadniihantai niilj tsalialn hiij tur bulaasan .MANiin turd bugashsan udamshsan mapchisan hvmvvsee ashgvi tsaatsalah ni .MANiin pashistuud uursudiiguu oilgood namaa uursudiiguu tsevrlej daraah songuuliadaa tsever ariun oroltsoh ni .Har hairtsagvi oroltsoh ni .kkk.Ene 70 hudalchid vheh udruu medej baigaa bolov uu.
Худлаа л пи ар хийгээд байдаг. Хийж байгаа юм нэг ч байхгүй. Элбэгдоржийг шоронд хийнэ л гэж байсан. Камерын өмнө томроод байсан бацаан. Одоо таг байгаа биз дээ? Баттулгатай нэг хөнжилд ороод цаадахдаа хошногодуулцан уу, гонгиноод л гүйгээд байна. Энхболд, газрын наймаачдыг болгож тавихаа анх зарлаж гарч ирсэн биз дээ? Одоо хаа байна, тэр мундаг тунхаглал нь? Оюутолгойн 2.4 тэрбум долларыг тэглэлээ гэж ноднин жилжингээ шоудсан. Үнэн бол 8 тэрбум доллароос 2.4 хасагдахаар эдийн засагт мэдэгдэм нөлөөлнө биз дээ? Гүй тэгээд хаа байна аа? Улам л дордоод байгаа биз дээ? Шоуны баньд.
Elbegdorj Enhbold Hurts Badamjunau Su geed ehleh heregtei baihadaa.
Horlon syitgegchidiig shalgah ne huuliin baiguullaguudiin ajil shyydee.harin tur zasag maani hiih estoi ajlaa syr yzyylj hiisen gedgee yarimaar baina.ard tymnii yaduural uls ornii hugjliin tuluu hotiin tygjrelees ehleed munch ih ajil baih yumdaa.olnii sanaag bulzaaruulah gesnii hereggyi todorhoi ajlaa l hiimeer baina.nuguu darhanii zam geed ll
Үгүй ээ энэ чинь улс орон өрөнд орж дефолт зарлах хэмжээнд яригдаж байхад ямар амьтан баярлаж алгаа ташдаг байнаа. АН үнэхээр тэгсэн бол авсанд орох болжээ. МАН худлаа яриагүй л бол тавьсан өрөө өөрсдөө төлөх болждээ...
1.5 тэрбумын Чингис бондын зээлийг төлөхийн тулд МАН 2016 оноос эхлэн 6 жилийн хугацаанд 5.9 тэрбумын өр зээл тавьсан хэрнээ төлж дуусаагүй л байна.Энийг л өрийг өрөөр солих гайхамшигт ӨР ТАВИЛТ гээд байгаа юм даа
Зөвөө
Хөгжлийг гацаасан жинхэнэ хорлон сүйсгэгчид гэдэг чинь төрийн нэр барьж луйвар, хулгай хийсэн хүмүүс шүү дээ.
төрийн албан хааг чнарын мэдлэг чадвар их муу байна юу бичих яах ёстой тухай юу ч мэдэхгүй хөөрхий л байна даа ичиж үхмээр юмаа
ХОРЛОН СҮЙТГЭГЧДИЙГ ШАЛГАХ ШААРДЛАГАГҮЙ. ШУУД БУУДЧИХ !!!!!!!!!!!!!! 2 -Г БУУДАХАД Л БҮГД ХУЛХИ НЬ БУУГААД ИРНЭ....
Нямбаатараа дээд шатны том авилгыг таслан зогсоох талаар юу ч хийхгүй юм уу.
ЭЦЭСТ НЬ НЭГ ЮМ ШАЛГАХ НЬ ЭЭ. АРАЙ ХЭТЭРХИЙ ХОРЛОЖ БАЙСАН ШҮҮ. ЭХ ОРОНЧ НЭРЭЭР ХАЛХАЛСАН УРВАГЧ, ХОРЛОН СҮЙТГЭГЧ, ТАГНУУЛУУД ГЭЖ ХЭЛЖ БОЛОХ БАЙХ.