Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газар байгуулсан.
Асуудлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх аваас төмөр зам, эрчим хүчнийхэн нэн тэргүүнд бичигдэнэ.
Хэрэв Монгол Улс Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэлх 267 км төмөр замыг тавьчихсан бол өнөөдөр 24 цагийн турш нүүрсээ гаргах байсан. Нийтдээ 280 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд харамсалтай нь овоолсон шороотой үлдсэн уг замын гүйцэтгэл 60 хувьтай байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэдэг.
Энэ замыг гацаасан, шороо овоолж, мөнгө завшсан этгээдүүдийг нэн тэргүүнд шалгаж, хариуцлага тооцох ёстой. 267 км зам туулаад Хятад улсын хил дээр очих боломж байсаар байхад Тавантолгойгоос Зүүн баян чиглэлийн 414 км төмөр зам тавьж, цаашаа 260 км замыг туулан, Хятадын хил дээр очих талаар төлөвлөж байгаа эрх баригчдын бодлого бас л хадуурч байгааг энд онцлох нь зүйтэй болов уу.
Иймд шороо овоолж, 280 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 840 тэрбум төгрөг зарцуулсан ажлаа дуусгаад, үр дүнг нь үзэх ёстой гэдэгтэй захын нохой ч санал нэгдэх байх.
Хоёрдугаарт, эрчим хүчний салбарыг хэн өнөөдөр ийм хөөрхийлөлтэй байдалд хүргэсэн бэ гэдэг гол буруутныг олж тогтоох ёстой. Хэрэв Монгол Улс Тавантолгой цахилгаан станцыг барьж чадсан бол өнөө өвөл хөлдөнө гээд айгаад сууж байхгүй л болов уу. Засгийн газар үнэхээр л улсад хохирол учруулсан гол эздийг олж, хохирлоо нөхүүлэх гэж байгаа бол Тавантолгой 450 МВт-ын цахилгаан станц, Шивээ-Овоогийн 300 МВт-ын цахилгаан станц, Багануурын 400 МВт-ын цахилгаан станцын төслийг хэн хэн зогсоосныг ил зарлахыг шаардаж байна.
Тавантолгойн цахилгаан станц бол 450 МВт-ын дулааны цахилгаан станц юм. Ийм хүчин чадлаар дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадагшаа зарж ч болохоор маш том мөнгөний урсгалыг хэн хаасан бэ гэдэг эзэн холбогдогчийг илрүүлэх хэрэгтэй.
Мэдээж эрчим хүчний асуудал бол салбарын сайдтай салшгүй холбоотой. Тиймээс цагтаа “10 хувь” гэдэг нэр хочийг ч зүүгээд амжсан Ц.Даваасүрэнгээс эхлээд эрчим хүчний үе үеийн сайдуудаас шалгалтаа эхлүүлмээр байна, Хууль зүй, дотоод хэргийн сайд аа.
Сэтгэгдэл ( 7 )
Ofoogiin ih hurald ard tymnee gesen shudarga gishyydiin neg bol Davaasyren shyydee.shudarga baigaagiinh ne tuluu yanz byreer dairah hereggyi.ene hyn uls ornoo gesen zuv setgetei uchraas dagan duuraih bish zorigtoigoor yneng helsen.demjihheregtei
Даваанямаа чи АН-нхантай нийлээд МАН-ы хийсэн ажлыг унагах бодлогоор их л далбаганах юм Чиний хүсэл биелэхгүй ээ.Бидний барин тавин бодитоор харж байгаа юмыг янз бүрээр үгүйсгэх хэрэггүй Даваасүрэнд ямарч 10 хувь юм байхгүй байсхийгээд Даваасүрэнг яллах юм Даваасүрэн цус чинь авгай дээр чинь мордчихсон юмуу Юуч гэсэн эхлээд авгайнхаа учрыг олоо.Хүчин байсан юмбол шоронд орчих л гүйдээ.Хамаг учир авгайд чинь байнаа.Чиний яллаад байгаа зөрчлийг АН хийсэн гэдгийг бүгд мэддэг
Даваасүрэн жхнхэнэ популист гацаагч дайсан шуналт...
Давөасүрэнд 10хувийн авилгалыг өгөөгүй бүх төсөл гацсан зогссон . Эрчим хүч төмөр зам зэрэг чухал салбарын ажлыг ямар санаатай гацааж байсны учир шалтгааныг тогтоох ёстой. Зика Эрдэнэчиэг Женко гэх мэт эсэргүүнүүд
5- р ТЭЦ, Эрдэнэбүрэн УЦС, Таван толгойн ТЭЦ . Нэг нь баригдах нь бүү хэл хориод жил амны уншлага, амьтны хараал идлээдээ. Хэн төсөлийг ашиг сонирхолын үүднээс таслан зогсоосон нь тодорхой байх ёстой. Эзний нь тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэвэл зохино. Зөв зүйтэй ...
Шудрага царайлсан новшийн хог
энэ нөхөр эрчим хүчний салбарын олон ч төсөл тендерийг гацаасан ихч авилгал авсан гэдэг нь үнэн шдээ. Хөрөнгөжөөд одоо их л сэхүүн болсон байгаа жирийн иргэд үйлдвэрлэл хийдэг баялаг бүтээгчидээ өөр шигээ хулгай хийж баяжсан гэж хардаг хүн гэдэгээ харуулсан. хуулийн байгуулагаар шалгаад үндэслэлгүй хөрөнгөжсөн бүх хөрөнгийг нь улсын орлого болгоод үзвэл ард иргэд их л баярлах байх даа.