Өнөө жилийн Улсын баяр наадамд ес даван үзүүрлэж, Улсын арслан цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Атар трейд” компанийн бөх Баярсайханы Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх наадам өчигдөр /2022.08.05/ Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод болж, өндөрлөлөө.
Улсын арслан цолны мялаалга наадамд улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Ш.Уламбаяр, Б.Одгэрэл, Ш.Пүрэвгарьд, улсын начин Д.Тамир нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 96 бөх хүчийг үзэн барилдсанаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хороо, “Монос” группийн бөх Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” компанийн бөх Улсын гарьд М.Бадарч үзүүрлэлээ.
Хүндэтгэлийн барилдааны үзүүр, түрүү бөхийн бичлэгийг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл ( 3 )
Орхонбаяр удахгүй аварга болж уран мэх, хүч чадлаараа ард олноо баясгаж яваарай.
Орхонбаяраас нь дохинг илэрчихвэл яах улс юм бол, яарвал даарна гэдэг биз
Сэвснүүд