Тойргийн бус хүүхэд элсүүлж, авлига авбал ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих Ажлын хэсэг байгуулсан. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг өглөө. Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил түвшинд байлгах зорилгоор ажлын хэсэг байгуулж байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар 11-11 төвд мэдээлэл өгч болох юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(202.21.109.107) 2022 оны 08 сарын 10

zasssss ta bar zvger uursdundu l hinaly tawij vz. hachin baliar awilgal awdag nowshnuud baij ta naraar neeh hvvhdinhe ywah tsetserleg surgulig zaalgana gej bhkushu

0  |  0
Монгол улсын иргэн(39.7.28.70) 2022 оны 08 сарын 10

Наад хяналт шалгалт чинь Төрийн ордон, нам дотор хийгдэх ёстой ажил шүү!!! Хүүхдээр битгий оролдоорой. Хийж өгсөн зүйлгүй байж, аргаа олж ядаж байгаа иргэдрүүгээ амаа хурцалж суухаас ичээч төмөр нүүртэнгүүдээ

2  |  0
Top