Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2022.08.10) боллоо.
Хуралдаанаар Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаас гаргасан Хөшгийн хөндийд зарим төрийн байгууллагыг шилжүүлэх тухай шийдвэрлийг хэлэлцэж, эцэслэн баталжээ.
Энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
-Инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, шугам сүлжээний ажлын зургийг хийж эхэлсэн. Эхний ээлжинд 498 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр, засгийн зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү шилжүүлэх асуудлыг эцэслэн баталлаа. Эхний ээлжинд 30 гаруй тэрбум төгрөгийг энэ ажилд зориулан энэ жилийн төсөвт суулгасан. Ариутга татуурга, цэвэр усны шугам сүлжээ хийх ажлыг эхлүүлнэ. Үндсэндээ бол Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг энэ баасан гаригт эхлүүлнэ.
2023 оны төсөвт инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулж 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөв суулгах талаар ярьж байна.
-Хөшигийн хөндийг түшиглэж хэдэн мянган хүн амьдрах боломжтой гэж тооцоолж байна вэ?
-Эхний ээлжинд 150 мянган хүн Хөшигийн хөндийд амьдрах боломжтой гэж үзэж байгаа. Хөшигийн хөндийд бүтээн байгуулах хамгийн том зүйл бол ажлын байр юм. Тээвэр ложистик, аялал жуулчлал, соёлын байгууллага, үйлдвэрүүд байна гэж төлөвлөж байгаа. Эхний ээлжинд 35 мянган хүний амьдрах дэд бүтцийг тавьж эхэлж байна. Улсын төсөвт суусан хөрөнгө оруулалтаар цахилгаан, цэвэр ус, инженерийн дэд бүтцийн ажил хийгдэнэ.
-Хөшгийн хөндийд төрийн захиргааны ямар, ямар байгууллагыг шилжүүлэхээр болсныг тодорхой мэдээлж өгнө үү?
-Маргааш тэр байгууллагыг шилжүүлнэ гэж хэлж болохгүй. Инженерийн дэд бүтцийн ажлыг шийдсэний дараа ирэх жилээс бодитой судалгаа гаргах ёстой. Төрийн албан хаагчийн гэр бүлийн хүмүүс нь хаана ажиллах вэ, сургууль цэцэрлэг яах вэ гээд асуудал тулгарна. Тиймээс олон төлөвлөлтийг үе шаттай хийх ёстой. Ер нь нийслэлийн төвлөрлийг бууруулах зорилгоор хийж байгаа ажил гэж ойлгоорой.
Сэтгэгдэл ( 4 )
Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GM

Ter havi chin ter chigeeree neg shorongiin hulgaichiin gart orchihson gee biz dee license n ter chigeeree. Uls erguuleed hed nugarsan uneer avah bolj bgam daa deer b ajilaa yavuulahiin tuld. 1920 ood onii America iin gangstaruudiin arga daa.
Энэ БХБ-ын сайд Б.Мөнхбаатар юун Аялал Жуулчлал СоёлОЛ гээд донгосоод байнаа? Ярьж ч чадахгүй боловсролгүй мулгуйнууд. Улам их өрөнд унагах ийм нүсэр ажил эхлүүлж байхаар одоо байгаагаа ухаалгаар тордвол яасан юм бэ? Монгол улсын баялагийг энэ үедээ л барж идэх гээд чичирчих юмаа, модон толгойтнууд