“Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар шийдвэрлэлээ. Цэц уг гомдол, мэдээллийг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн тул Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо. Учир нь Цэцийн Их суудлын хуралдаан эцсийнх байдаг.
Иймд энэ долоо хоногоос дан дээлтэй сайд нар огцорч, УИХ-ын гишүүд давхар дээлтэй болох асуудал яригдаж мэдэх юм.
Тэгвэл Засгийн газар 16 яамтай, нэг хэрэг эрхлэх газартай. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бол сайдын түвшинд эрэмбэлэгддэг албан тушаал билээ. Үүний дөрөв нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүүний албан тушаалыг давхар хашдаг тул үлдсэн 14 нь давхар дээлтэй болох боломжийг Үндсэн хуулийн цэц олгож байна. Одоогоор Эдийн засгийн хөгжлийн сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдууд томилогдоогүй байгаа тул өмнөх 12 сайдыг чөлөөлж, парламентаас 14 сайд орж ирэх магадлалтай юм.
Тэгэхээр ажлаа өгч мэдэхээр болоод байгаа сайд нарыг танилцуулбал, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүнс хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Соёлын сайд Ч.Номин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж юм. Үүн дээр Эдийн засгийн хөгжлийн сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдууд парламентаас томилогдож мэдэхээр байна.
Одоогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Шадар сайд С.Амарсайхан нар давхар дээлтэй байгаа юм.
Сэтгэгдэл ( 7 )
Үгүй Нямдорж яав? Яагаав том Нямка? Тэр чинь бас хүн, түүгээр ч барахгүй сайд хүн шүү.
Псдаа 50саяын лалруудыг бүгдийг хал
50 саяын Данх зайлаарай
Дээл нь хэдэн давхар байх нь чухал бишээ сэтгэл зүрхнээсээ ажиллах нэн чухалшдээ
хуцаад байгаарай амьсгаанууд буудчмаар лалрууддаа
ene shiidwer chini zaawal bugdiig ni gishuuneer said tawi gesen shiidwer bish shuu dee , 4-s o0lon sayd gishuun baij bolno gesen l ug shuu dee
За яршигаа хүмүүсийг зүгээр ажлыг нь хийлгээч дээ хуралд сууж ажил хийнэ гэж юу байдаг юм вэ шал завхарсан юмаа