ЗАСГИЙН ГАЗАР: Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 17

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2022.08.17/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн. 

Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, ач холбогдол бүхий хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. 

Тухайлбал, Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар, Ерөнхий сайдын Эгийн голын усан цахилгаан станцын төслийн үйл ажиллагаатай танилцсан талаар, “Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар, Монгол Улсын Хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top