Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ боллоо. Хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулах шийдвэрийг гаргажээ. Түүнийг Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцлээ. Улмаар үүрэг, даалгаврын биелэлт хангалтгүй буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэрийг гаргалаа" гэх мэдээллийг өгсөн юм.
Сэтгэгдэл ( 3 )
Зөв.Хорлон сүйтгэгч ”эх орончид” нэртэй золбингуудад төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон.
муу алан бомбоо
Хариуцлага тооцох нь зөв.