Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ боллоо. Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийв.
Тэрбээр "Монгол Улсын үндэсний цахим шуудангийн сүлжээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлж байна. Өнөөдрийн байдлаар 3.8 сая иргэн ухаалаг гар утас ашиглаж байна. Тэдний 1.5 сая нь "И-Монголиа" системийг ашиглаж байна. Тиймээс энэхүү системээр дамжуулж 16-аас дээш настай иргэдийг хаягтай болгоно. Үндэсний цахим шуудангийн сүлжээний гол давуу тал нь иргэн төртэй, төр иргэнтэйгээ шууд харьцдаг байдлыг бий болгож байна. Тухайлбал, гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хугацаа нь дууссан бол цахимаар мэдээлдэг байх юм. Заавал дарга, яам, тамгын газрын үүд сахихгүй болж байна. Хамгийн сүүлд "И-Монголиа" системээр цэцэрлэгийн бүртгэл хийсэн. Сургуулийн бүртгэлийг бас хийнэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )