Л.Энх-Амгалан: Их, дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй байх зохицуулалтыг хийж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 17

Засгийн газар өнөөдөр /2022.08.17/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр "Энэ долоо хоногоос сургуулиудын бүртгэл эхэлнэ. Төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг аль болох нэмэхгүй байх зохицуулалтыг хийхээр яам ажиллаж байна" гэлээ.

Түүнчлэн "Монгол Улсын үндэсний цахим шуудангийн сүлжээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлж байна. Өнөөдрийн байдлаар 3.8 сая иргэн ухаалаг гар утас ашиглаж байна. Тэдний 1.5 сая нь "И-Монголиа" системийг ашиглаж байна. Тиймээс энэхүү системээр дамжуулж 16-аас дээш настай иргэдийг хаягтай болгоно. Үндэсний цахим шуудангийн сүлжээний гол давуу тал нь иргэн төртэй, төр иргэнтэйгээ шууд харьцдаг байдлыг бий болгож байна. Тухайлбал, гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хугацаа нь дууссан бол цахимаар мэдээлдэг байх юм. Заавал дарга, яам, тамгын газрын үүд сахихгүй болж байна. Хамгийн сүүлд "И-Монголиа" системээр цэцэрлэгийн бүртгэл хийсэн. Сургуулийн бүртгэлийг бас хийнэ"гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 17

Turiig OLON UDAA BULAASAN MANiin pashistuud ERUUSUU DOTUUR BAIRNII HEEL HAHUULIIG YARIHGVI UYM AA.MONGOLCHUUD DELHIIG SUNTUL MAN GEGEJ HOG NOVOSHNUUDAAR TURUU UDIRDUULJ BAIH IOSTOI UYM UU.LUIVARCHID Mongoliin turd udamshij bna.Hog shaarnuudiig tonilgoh urvagchid bvged turuus tonil.Muu hognuudiig tsailuulah tonilgoh bolson shvv Mongolchuudaa .

0  |  0
Top