Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Тэрбээр шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм.
Уг мэдээлэлдээ тэрбээр их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс долоо хоногийн өмнө эхэлнэ гэлээ. Энэ талаар "Их дээд сургууль, МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ. ЕБС, боловсролын хуулиараа есдүгээр сарын 1-нд эхлэх зохицуулалттай. Ачаалал өндөртэй нийслэлийн 20 орчим сургуульд хамгийн их түгжрэлтэй байршлуудад 15-30 минутын өмнө хичээл эхлэх зохицуулалтыг хийнэ" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )