ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар Индонезийн Бали аралд болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохоор төлөвлөж байна гэж Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Блүмберг агентлагт өгсөн ярилцлагадаа мэдээлжээ.
Дээд хэмжээний уулзалт ирэх арваннэгдүгээр сарын 15-16-нд Бали аралд болно.
Жоко Видодо их гүрнүүдийн тэргүүн нарт яриа хэлэлцээ хийх орон зай олгоно гэж мэдэгджээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам энэ мэдээлэлд тайлбар хийгээгүй байна. Ши Жинпинь коронавирусний цар тахал эхэлснээс хойш гадаад айлчлал хийгээгүй юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, Путин, Видодо нар өнгөрсөн пүрэв гарагт /2022.08.18/ дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар утсаар ярилцсан тухай мэдээлсэн ч Путин биечлэн оролцох эсэх талаар дурдаагүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Delhiid ertsen suusan umhii Amerkuudad vzvvleed ug .Hoid Solongosiin darga oroltsoh heregtei.