БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярив.
Энэ үеэр Ши Жиньпин Хятадын Цагаан сарын өмнө хийсэн цахим уулзалтын үеэр 2025 онд хоёр улсын харилцааг хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлж, олон улсын болон бүс нутгийн олон асуудлаар байр сууриа нэгтгэсэн талаар дурджээ. Тэрбээр “Манай хоёр улсын эрх бүхий байгууллагууд нэгдмэл зорилгын хүрээнд Япон түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний ялалтын болон фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг тууштай урагшлуулах чиглэлээр ажиллаж байна. Түүх болон бодит байдал Хятад, Орос хоёр улс нь сайн хөршүүд байх ёстойг харуулж байна. Манай хоёр улс зовлон жаргалаа хуваалцдаг жинхэнэ найз нөхөд бөгөөд харилцан дэмжлэг үзүүлж, хамтын хөгжлийг эрэлхийлдэг.
Хоёр улсын харилцаа стратегийн онцгой үнэ цэн, асар их нөөц боломжтой бөгөөд аль нэг гуравдагч талын эсрэг чиглээгүй бөгөөд гуравдагч талын нөлөөнд автаагүй. Манай хоёр улс урт хугацааны хөгжлийн стратеги, гадаад бодлогыг хэрэгжүүлж байна. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өрлөгдөхөөс үл хамааран хоёр улсын харилцаа өөрийн замаар урагшилж, хоёр улсын ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан, олон улсын харилцааг тогтворжуулах, эерэг уур амьсгал оруулсаар байх болно” гэж мэдэгджээ.
ОХУ-ын төрийн тэргүүн Орос улс Хятадтай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гээд цаашид Хятад улстай өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсан болон Япон түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэхээр харж байна. Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Оросын хувьд урт хугацааны стратегийн сонголт юм. Өнөөгийн нөхцөл байдалд Орос, Хятадын нягт харилцаа холбоо хоёр улсын шинэ эрин үеийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны зарчимд нийцэж, Орос, Хятад хоёр улс нь олон улсын харилцааг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн өөдрөг мессежийг өгч байна.
Кремлийн тэргүүн ОХУ, АНУ-ын харилцааны талаар мэдээлж, Украины хямралын талаарх зарчмын байр сууриа илэрхийлэв. Тэрбээр Орос улс мөргөлдөөн үүссэн шалтгааныг үндсээр нь арилгах, урт хугацаанд тогтвортой энх тайван тогтоохыг зорьж байна гэв.
Ши Жиньпин Украины хямрал эхэлснээс хойш Хятадын байр суурь, тэр дундаа хямралыг зохицуулах дөрвөн гол арга замыг дэвшүүлэн илэрхийлж байсан гээд өнгөрсөн оны есдүгээр сард Хятад улс Бразилын хамт дэлхийн өмнөд хагасын орнуудтай хамтран хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэх зорилгоор Энх тайвны төлөөх анд нөхөд бүлгийг байгуулсан талаар мэдээлэв. Тэрбээр хямралыг зохицуулах талаар Орос улс болон холбогдох талуудын авч буй хүчин чармайлтыг сайшаасан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Сайн байна уу олон нийтэд,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан.\n\nХэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.

Путлер Трамптай сүжирч байж Ши даргадаа загнуулав, кк