ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 16-17-нд Хятадад төрийн айлчлал хийнэ гэж Кремль мэдээлжээ.
Айлчлалынхаа хүрээнд В.Путин Бээжин болон Харбин хотод зочилно. Тэрбээр Харбин хотод болох Орос, Хятадын экспо болон Орос, Хятадын бүс нутгийн хамтын ажиллагааны форумд оролцохоор төлөвлөжээ.
В.Путин, Ши Жиньпин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Талууд хоёр улсын иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэхээс гадна хоёр талын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, олон улсын асуудлаар санал солилцоно. Хэлэлцээний дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргаж, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна.
Сэтгэгдэл ( 1 )
Хөрш орны удирдагиддаа амжилт хүсье.