Орос улс Казахстанаар дамжуулан Хятадад нийлүүлдэг газрын тосны хэмжээг 2,5 сая тонноор нэмэгдүүлэхэд бэлэн байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэх технологийн шийдлүүдийг одоо “Транснефть” компани боловсруулж байна гэж ОХУ-ын шадар сайд Александр Новак мэдэгджээ.
“Хятадын талаас тавьсан энэ саналыг хангахад бид бэлэн байна. Ингэхийн тулд технологийн тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлж, хоолойгоор дамжуулан тээвэрлэх хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. Ийм арга хэмжээний тодорхой жагсаалтыг “Транснефть” компани гаргана” тэр хэлсэн байна.
БНХАУ-д нийлүүлэх Оросын газрын тосны хэмжээг 2,5 тонноор нэмэгдүүлэхээр тусгасан нэмэлт өөрчлөлтийг Орос, Хятадын засгийн газар хоорондын хэлэлцээрт оруулах тухай протоколыг саяхан Оросын засгийн газар дэмжсэн аж. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2024 онд Хятад улс Оросоос 108,47 сая тонн газрын тос импортолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )